Зорилго: Энэхүү шалгалтын гол зорилго нь Япон хэлний мэдлэгийн түвшинг тогтоож, баталгаажуулахад оршино. 

Зохион байгуулагч: JAPAN FOUNDATION 

 Хэрэгжүүлэгч байгууллага: Монголын Япон Хэлний Багш нарын Холбоо 

Шалгалт авах өдөр: 2019.07.07 /Ням гариг/ 

Бүртгүүлэхдээ: Өргөдлийн маягт бөглөх /1 ширхэг нь 2000 төгрөг, 3х4 см хэмжээтэй 2 % ижил цээж зураг/, биеийн байцаалттай ирэх 

Шалгалтын төлбөр : 

N1~35.000 төгрөг  

N2~35.000 төгрөг  

N3~22.000 төгрөг  

N4~22.000 төгрөг  

N5~22.000 төгрөг  

Бүртгэх хугацаа: 2019 оны 4-р сарын 1-ний даваа гарагаас 4-р сарын 5-ний баасан гараг дуустал 11.00-19.00 цагийн хооронд бүртгэнэ. 

/Жич: Өргөдлийн маягтыг 4-р сарын 5-ны 17:30 хүртэл олгох болно/ 

Бүртгэх газар : Монгол Япон төв 

Лавлах утас: 94259605, 91196767, 99014142 

Япон хэлний мэдлэгийн түвшин тогтоох шалгалтын талаархи нарийн мэдээллийг дараахи вэб хуудаснаас үзэж болно. http://www.jlpt.jp/ 編集または削除 JLPT.JP 日本語能力試験 JLPT